“Нэг өдрийн дайсан” үзэгчдэд хүрч эхэллээ


Залуу уран бүтээлч Д.Эрдэнэбулганы хоёр дахь уран бүтээл "Нэг өдрийн дайсан" кино энэ сарын 26-наас үзэгчдэд хүрч эхэллээ. Тодруулбал, “PLUS MOTION PICTURE”-ийн хоёр дахь дэлгэцийн бүтээл “Нэг өдрийн дайсан” хэмээх адал явдалт, инээдмийн уран сайхны кино бүх кино театруудаар гарч эхлээд байна. Киноны онцлогийн тухайд, хэсэг зуур кинонд тоглоогүй МУСТА Ш.Доржсүрэн буюу Дооёо гол дүрд нь тоглосон явдал юм. Түүнтэй хамт залуу жүжигчин Т.Билэгжаргал, дуучин С.Хишигжаргал болон МУСТА Г.Золбоот, нэрт алиалагч агсан Латифын хүү Л.Нурбулан нар хамтран дүр бүтээсэн байна.


Нийтэлсэн: 2016-08-29 11:54:00
Видео мэдээ