Таксины жолоочийн хувь заяа хааш эргэх бол


Хэнмэдэх сүүлийн 15 жил 23 ажлаас халагджээ. Уул нь тэр цахилгааны инженер болох хүсэлтэй ч хувь тавилан тэрнийг хааш нь ч хамаагүй аваад шидчихдэг гэхэд болно.Сүүлийн удаа тэр ажлаасаа халагдсанаа эхнэртээ хэлсэнгүй тас нуужээ.. Харин Ананд бол дээд зиндааны залуу.Түүний эцэг маш баян бөгөөд Ананд хар багаасаа мөнгөөр туйлж өссөн гэхэд болно.Тэр өдөр нь унтаж шөнө нь гардаг зуршилтай жинхэнэ шоучин залуу. Хэнмэдэх эхнэр хүүхдээсээ нууцаар машин түрээсэлж халтуур хийдэг болжээ. Харин нэг өдөр түүний таксинд үл таних нэгэн залуу суусан нь тэдний хувьд чухал уулзалт болж үйл явдал сонирхолтойгоор үргэлжилнэ.Таксины жолоочийн амьдрал хэрхэн өөрчлөгдөхийг "Нэг өдрийн дайсан" киноноос үзээрэй. "Нэг өдрийн дайсан" кино бүх кино театраар гарч байна.


Нийтэлсэн: 2016-08-31 13:21:00
Видео мэдээ