"Элэг нэгтэн" кино Азийн орнуудад албан ёсны эрхтэйгээр гарна


Монголын уран сайхны кинонууд Тайвань болон Азийн орнуудад албан ёсны эрхтэйгээр гарахаар болжээ. Тодруулбал, "ДОЗ" энтертайнментын бүтээл "Элэг нэгтэн" болон "UBS" телевизийн бүтээл "Содура" кино Тайвань болон Азийн орнуудад гарах аж. Энэ талаар жүжигчин А.Мөнгөнзул "Бас л сэтгэл хөдөлгөсөн сайхан мэдээ байна. Монголын кинонуудаас анх удаа "Элэг нэгтэн", "Cодура" албан ёсны эрхтэйгээр Тайвань болон Азийн орнуудад гарах боллоо. Үүний дараа манай "Хөх Ттолбот хүмүүс" за тэгээд цаашлаад нийт 11 кино орох гэнэ. Энэхүү ажлыг гардан хийсэн Монголын цорын ганц дисрибютер компани болох (захирал М.Баянжаргал C.E.O Д.Төгсөө) "Digital Content"-ын хамт олны уйгaгүй хөдөлмөрт баяр хүргэж амжилт хүсье" хэмээжээ.


Нийтэлсэн: 2017-11-15 16:01:00
Видео мэдээ