С.ЖАВХЛАН ГАВЬЯАТЫН УРМЫГ ХУГАЛЛАА

Саяхан л МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар хамтдаа "Илгээлтийн эзэн" хандивын тоглолтыг хийж олсон орлогоо малчиддаа хандивласан сайхан үйлсийг хийгээд амжсан. Гэтэл "сайны хажуугаар саар гэгчээр" хоёр гавьяатын маань "Илгээлтийн эзэд"-дээ хүргүүлсэн хандивын дээж замаасаа зарим бусармаг хүмүүсийн гараар орсон гэдэг таагүй мэдээлэл сонсогдох болжээ. Гурван өдөр Бөхийн өргөө дүүрэн үзэгчидтэй байсан хандивын тоглолтын орлогыг Онцгой байдлын газар болон Хүнс хөдөө аж ахуйн яаманд хүлээлгэн өгсөн ч зохих эзэндээ хүрээгүй талаарх мэдээлэл олны ам дамжигдан яригдаж эрхэм гавьяатын урмыг хугалсан сурагтай. Үнэхээр ч энэ хүн дараа нь ингэж суух гэж хандивын тоглолт зохион байгуулж хамаг сэтгэлээрээ малчин түмэндээ зориулья гэж урилаагүй. Нөгөө аваад явсан өвс тэжээлийг нь замаас нь зарж байна гэдэг ярианд итгэхийг хүсэхгүй урам хугарч, гавьяат маань ийнхүү арга барагдан суугаа сурагтай.

 


Нийтэлсэн: 2016-03-30 22:49:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ