ОУХМ Д.Отгондалай алт, Б.Чинзориг мөнгөн медаль хүртлээ

Ази болон Номхон далайн орнуудын боксчдод олимпийн эрх олгох сонгон шалгаруулалтын тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Д.Отгондалай аваргын төлөө Филиппиний Чарли Суарезийг 2:1-ээр хожиж, алтан медаль хүртлээ. Ийнхүү тэрбээр Рио-2016 зорих эрхтэй болж монголын ширэн бээлийтнүүдийн түүчээг уухайлсан юм. Мөн Ази болон Далайн орнуудын боксчдод олимпийн эрх олгох сонгон шалгаруулалтын тэмцээний эрэгтэйчүүдийн 64кг-д Б.Чинзориг аваргын төлөө тоглож, шигшээд Казахстаны Абылайхан Жусупов тоглож 2:1-ээр /30:27, 28:29, 29:28/ялагдаж мөнгөн медаль хүртлээ.

 


Нийтэлсэн: 2016-04-03 13:38:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ