Дээгий соёмбо шивүүлэв

Дуучин Т.Дэлгэрмөрөн толгой дээрээ соёмбо шивүүлсэн байдаг. Тэгвэл энэ удаа тэрбээр шивээсээ нэмж, мөрдэстэй болжээ. Тэрбээр хоёр мөрөн дээрээ мөрдэс шивүүлсэн бөгөөд энэ талаараа "Зиа бодож явдаг нэгэн зүйлийнхээ ард нь гарлaa. Амар байсангүй аймаар өвдлөө ккк дурны хүүдий шүү дээ би. Мөр ялангуяа яааяаяаяа.Эрэгтэй хүүхэд бүрийн мөрөөдөл дарга,атман,машин,морь,чавх,нум сум. Харин минийх ИСМҮС.Цэргийн цолны хамгийн орой нь.
Хэзээ нэг өдөр бидний мөрдөс ийм болох төрийн шинчлэл ирэх л болно. Миний нэр Т.Дэлгэрмөрөн,хоч ИСМҮС. Ингээд би долоон СОЁМБОТОЙ дордохгүй нэгэн болж БУРХАН,ЧӨТГӨР хоерын буян нүгэл бүхнийг СОЁМБО таринаар домнолоо" хэмээн цахим хуудаснаа бичжээ.


Нийтэлсэн: 2016-04-28 09:11:00
Видео мэдээ