Трихомониаз гэж юу вэ?

Трихомониаз гэж юу вэ?


Трихомониазын халдвар нь хамгийн элбэг тохиолддог. Нийт БЗДХ-тай эмэгтэйчүүдийн 1/3-ийг дээрх халдвар эзэлнэ.

     Бусад элбэг тохиолдох халдварууд нь бактерийн гаралтай үтрээний үрэвсэл болон мөөгөнцөрийн халдвар юм. Бактерийн гаралтай үтрээний үрэвсэл болон мөөгөнцөрийн халдвар нь бэлгийн замаар дамждаггүй халдвар юм. Мөөгөнцөр болон трихомониазаар эрэгтэй болон эмэгтэйчүүдийн аль аль нь ялгаагүй өвчилнө. Эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс илүү эмнэл зүйн шинж тэмдэг тод илэрнэ. Эрэгтэйчүүд трихомониазын халдвар авсанаа огт мэддэггүй.
Трихомониаз нь нэг эст, шимэгчлэн амьдардаг эгэл биетэн юм. Халдвар нь эмэгтэйчүүдэд үтрээнд, эрэгтэйчүүдэд шээсний сүвэнд хамгийн түгээмэл байрладаг.


                             Трихомониазын халдвар авснаа яаж мэдэх вэ?


        Трихомониаз нь бэлгийн замаар дамжина. Бэлгийн харьцаанд орох үед шодойноос үтрээнд эсвэл үтрээнээс гаднах нөхөн үржихүйн замаар буюу бэлгийн уруулаас бэлгийн уруулд хүрэлцэх замаар халдвар дамжина. Эмэгтэйчүүд халдвартай эрэгтэй эсвэл эмэгтэйгээс халдвар авдаг бол эрэгтэйчүүд ихэвчлэн халдвартай эмэгтэйгээс халдвар авдаг. Халдварыг нийтийн 00-н суултуур, ванны нойтон алчуур, халуун усны газраас авч болдог гэсэн буруу ойлголт байдаг. Учир нь уг паразит нь гадаад орчинд удаан хугацаагаар амьдарч чаддаггүй. Трихомониазын гаралтай үтрээний үрэвслийн үед 1 жилийн турш шинж тэмдэг илрэхгүй явж болдог.

Шинж тэмдэг


Эмэгтэй хүнд:
Хөөсөрхөг, муудсан загасны үнэртэй, шар ногоон ялгадас үтрээнээс гарна. Гадна бэлэг эрхтэн үрэвсэж, загатнах, магадгүй заримдаа бэлгийн харьцаанд орох болон шээх үед хорсоно. Халдварын шинж тэмдэг нь халдвар авснаас хойш 5-28 дахь өдөрт илэрнэ. Зарим эмэгтэйчүүдэд ямарч шинж тэмдэг илэрдэггүй.

Эрэгтэйд:
Эрэгтэйчүүдэд илүү шинж тэмдэггүй байдаг. Зарим эрэгтэйд шээсний сүвний орчим үрэвсэх, шээх болон дур тавих үед хорсох, бага зэрэг ялгадас гарах шинж тэмдэг илэрнэ. Трихомониаз нь эрэгтэй болон эмэгтэйд ялгаагүй бэлгийн замаар дамжина. Мөөгөнцөр болон бактерийн халдвар нь эрэгтэйд шинж тэмдэггүй байдаг ба бэлгийн замаар дамждаггүй юм.


Трихомониазыг бактерийн гаралтай үтрээний үрэвсэлээс хэрхэн ялгах вэ?
Шаардлага хангасан эмнэлэгт ямар халдвар байгаа эсэхээ тодруулаад, зөв эмчилгээг системтэй хийлгэх нь чухал. Заг хүйтэн, хламидын үед ижил төстэй шинж тэмдэгүүд илэрнэ. Ихэнх эмэгтэйчүүдэд шинж тэмдэг илрэхгүй байж болно. Эрэгтэй болон эмэгтэйн аль алинд нь шар ялгадас гарах, шээх болон бэлгийн харьцаанд орох үед хорсох зовиур илэрнэ. Хламидын халдвартай эрэгтэйд шодойн орчимд загатнах, хорсох шинж тэмдэг байдаг. Заримдаа заг хүйтний халдвартай эрэгтэйд төмсөг хавдах, өвдөх шинж тэмдэг илэрнэ. Хүний папиллом вирус нь эрэгтэй болон эмэгтэйд аль алинд нь арьс болон нөхөн үржихүйн замд өөрчлөлт өгдөг ялангуяа эмэгтэйн умайн хүзүүнд хавдар үүсгэдэг.

Трихомониазаас өөр ямар халдвар авснаа хэрхэн мэдэх вэ?
Халдвартай үед хэвийн биш ялгадас гардаг. Хэвийн ялгадас нь өнгөгүй, үнэргүй, мэдэгдэх зовиургүй байдаг. Дээрх хэвийн байдал өөрчлөгдвөл мэргэжлийн эмчид хандаж үзүүлэх хэрэгтэй. Бэлгийн идэвхитэй харьцаанд байдаг бол жилд нэг удаа заавал үзлэгт орох шаардлагатай юм. Чамд ямар нэг халдвар байгаа бол санаа зоволтгүй эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Эмчийн бичсэн эмийн жороор эм авах нь хэцүү санагдах хэдий ч үүнээс илүү халдварын хор хөнөөл нь илүү гэдгийг санах хэрэгтэй.
Трихомониазыг эмчлэхгүй бол эрэгтэй болон эмэгтэйчүүдэд ялгаагүй олон янзын хор уршиг дагуулна. Трихомониаз нь ХДХВ-н тархалтыг нэмэгдүүлнэ, үргүйдлийг үүсгэнэ. Эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ. Жирэмсэн үед дутуу төрөх эрсдэлтэй.
Эрэгтэйд трихомониаз нь шээсний сүвний болон түрүү булчирхайн хавдар үүсэх эрсдэлтэй.

Трихомониазыг хэрхэн оношлох вэ?
Эрэгтэй эмэгтэйд ялгаагүй үзлэг болон лабораторын шинжилгээгээр оношилно. Үтрээний байдал болон ялгадсыг нүдээрээ харна. Үтрээний ялгадсаас наац бэлдэж микроскопт трихомонад шимэгчийг харж оношилно. Трихомониазтай үед үтрээний ялгадсанд цагаан эсийн хэмжээ нэмэгдэнэ. Эсийн шинжилгээгээр БЗДХ илэрдэггүй, гэхдээ зарим үед трихомониазыг илрүүлж болдог.Трихомонад шимэгчийг эмэгтэйгээсээ илүү эрэгтэйд илрүүлэх нь их хэцүү байдаг.

Трихомониаз эмчлэгдэх үү?
Эмчилгээг системтэйгээр сайн хийвэл эдгэрдэг. Эрэгтэй болон эмэгтэй аль аль нь тинидазол эсвэл метранидазолыг ууна. Эмчийн зөвшөөрөлгүйгээр тосон түрхлэг, гел авч үтрээгээр хэрэглээд трихомониаз эмчлэгдэхгүй. Трихомониаз нь бэлгийн замын халдвар учраас бэлгийн хавьтагчтай заавал хамт эмчилж үр дүнд хүрнэ. Бэлгийн хавьтагчид шинж тэмдэггүй эсвэл шинж тэмдэг илрээд арилсан байсан ч заавал нэг зэрэг, ижил тунгаар эмчилгээг хамт хийнэ. Бүрэн эмчлэгдэх болон шинж тэмдэг бүрэн арилтал бэлгийн хавьтагчийн аль аль нь бэлгийн харьцаанд орохгүй байх хэрэгтэй.

Трихомониазаас урьдчилан сэргийлж чадах уу?
Тийм. Бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэх
Тохиолдлын бэлгийн харьцаанд орохгүй байх хэрэгтэй.

 


Нийтэлсэн: 2014-01-12 14:46:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ