Сонгууль 2020 д нэр дэвшигчид маргааш эцсийн байдлаар тодорно. Нэр дэвшихээр горилогчид өрсөлдөгчөө ямар ч аргаар хамааггүй унагах зохиолууд эхнээсээ гарч, санхүүжилт ч төлөвлөгдсөн бололтой. Нэгэн цагт ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжинг яг ийм зохиолоор унагаж байсныг ард түмэн санаж байгаа байх. Тэгвэл МАН-ын рейтинг сайтай яваа Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал, Х.Нямбаатар нарыг “САЙН АХ” болгох бохир ажиллагаа эхэлсэн бололтой. Бичлэг дээр дуу хоолойгоо үлдээсэн эдгээр залуусыг олж илрүүлж нийтэд ил болгохыг хуулийн байгууллага анхааралдаа авна биз ээ