“Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний дөрөвдүгээр СТЕПС судалгаа"-ны тайланг хүлээлгэн өгөх арга хэмжээ 2020 оны 6-р сарын 29-нд Блю скай зочид буудлын Кристал танхимд болов.Шинжлэх ухаан, нотолгоонд суурилсан нийгмийн эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг явуулахад мэргэжил арга зүйгээр ханган ажилладаг, үндэсний эрдэмтэн судлаачдаар багаа бүрдүүлсэн шинжлэх ухааны байгууллага болох НЭМҮТ энэхүү судалгааг 21 аймгийн 130 сумын 216 баг, Улаанбаатар хот суурин газрын 142 хорооны 161 хэсгийг хамруулан 377 түүврийн нэгжээс нийт 6654 хүнийг хамруулан судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг сахилга бат, өндөр зохион байгуулалттайгаар гүйцэтгэлээ