Америк улсад асар хүчтэй цасан шуурганы улмаас багаар бодоход 34 хүн амиа алдсан тухай “NPR” телевиз мэдээллээ. Энэ орны Миссури, Оклахома, Висконсин, Кентукки, Теннесси, Канзас, Небраска, Огайо, Колорадо, Нью-Йорк, Мичиган мужид нас баралт бүртгэгджээ. “Америкийг нөмрөн авсан хүчтэй цасан шуургаас болж нийтийн тээвэр зогсч 300 мянган айл, байгууллага гэрэл цахилгаангүй боллоо. Нисэх онгоцны буудлуудын захиргаа 3000 гаруй рейсийг цуцалсан, эсвэл бүр хаагдаад байна... Шуурганы өмнө 200 сая гаруй америкчуудад ямар нэг хэлбэрээр сэрэмжлүүлэг хүргэсэн юм” хэмээн “Sky News” мэдээлэв.Монтан мужийн Цаг уурын алба өмнө 20,3см хүртэл цас орж салхины хурд цагт 90 миль давна гэж сэрэмжлүүлжээ. Хүчтэй цасан шуурганы өмнө энэ мужид агаарын температур -45,6 хүрсэн юм байна. мужид л гэхэд 107 мянга гаруй айл тог цахилгаангүй сууж байна. “Цахилгаан шугамын гэмтлийг арилгаж дуустал хэд хоног болно” гэж эндхийн Орон сууцны удирдлага анхааруулжээ. Түүнчлэн 13 мужийн 65 сая хүнд үйлчилдэг эрчим хүчний нэгэн компани “Цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, мөн хэрэглээ хэт өндөр байгаа тул засварын ажил удааширч байгаа” хэмээн хэрэглэгч нартаа мэдээлэв. “Орон гэргүй хүмүүс болон тог цахилгаангүй айл өрхүүдэд зориулан ихэнх мужид түр хоргодох байр олноор нээж байна. Тусгаарлагдсан дүүрэгт амьдардаг индиан омгуудад түлээ хүргэх зэрэг яаралтай арга хэмжээ авч байгаа. Нью-Йорк мужийн Буффалод хүмүүс бүр сүм, цагдаагийн хэсэг зэрэг халаалт дулаантай газарт толгой хоргодож байна” хэмээн "“Sky News” дамжууллаа. Нью-Йоркийн амбан захирагч Кэти Хокул “Энэ бол түүхэнд тэмдэглэгдэж үлдэх хамгийн хүчтэй цасан шуурга” хэмээжээ.
NPR: Цасан шуурганд 34 хүн амиа алдаж 300 мянган айл тоггүй болжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээӨчигдөр 14 цаг 01 мин
-
2023 оны төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” ХК тэргүүллээУржигдар 20 цаг 30 мин
-
ЭТТ ХК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛООУржигдар 20 цаг 29 мин
-
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллооУржигдар 20 цаг 23 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11