Буриад эрдэмтэд хүнсний зориулалттай, иддэг плёнк бүтээжээ. Зүүн Сибирийн Технологи ба менежмэнтийн улсын их сургуулийн эрдэмтдийн бүтээл болох биологийн аргаар задардаг, ер бусын, хүнсний энэ плёнкоор полиэтилен уутыг орлуулах боломжтой. Мэргэжилтнүүд таргийн мөөгөнцрийн фильтрат хэмээх шинэ орц найрлагыг нэвтрүүлж ийм үр дүнд хүрсэн ба үүний ачаар хуурай, хөлдөөсөн зэрэг хүнсний бүтээгдэхүүний хадгалалтыг сайжруулж гялгар уутны хадгалах хугацааг уртасгах боломжтой болжээ. Инновацийн гялгар уутыг махны эсвэл тахианы шөл, ус ба жимсний шүүс зэрэг амттай болгон туршиж үзсэн байна.
“Шинэ гялгар уутыг 80 градус хүртэл халааж усанд норгоход өөрөө задардаг. Энэ бол бага температурт тэсвэртэй, хүнсний бүтээгдэхүүнийг савласны дараа бичил флор үүсэхээс сэргийлдэг, хэрэглээний хугацааг нь өөрчлөх боломжтой. Иддэг гялгар уут маань илчлэг багатай. Мөн борц, хатаасан аарц, хатаасан загас, далайн гаралтай хүнс, хагас бэлэн бүтээгдэхүүнийг савлахад тохиромжтой” хэмээн зохиогчид болох техникийн ухааны доктор, профессор Нина Хамнаева, Хүнс тэжээлийн технологи, зохион байгуулалт кафедрын ахлах багш Яна Зверькова нар ярилаа.
Буриадууд иддэг, өөрөө задардаг гялгар уут бүтээжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11