НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГЫН ИНЖЕНЕР Ц.БАТ-ЭРДЭНЭ:
“Эрдэнэс Тавантолгой” ХК орчин үеийн технологи бүхий монголд анхдагч хийцлэлтэй нүүрс баяжуулах үйлдвэр болон иргэний барилгыг цогцоор нь барьж байгуулж байна. Бид байгаль орчинд ээлтэй, тоосжилтгүй, усыг дахин ашигладаг баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2024 оны 05 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.