Япон өөрийн орны алдартай Фүжи ууланд гарахаар ирсэн аялагч жуулчдын тоог хязгаарлаж тодорхой хэмжээний төлбөр тогтоохоор төлөвлөж буй талаар мэдээллээ. 2024 оны 7 сарын 1-нээс шинэ хууль дүрмийн дагуу аялагч жуулчид энэ ууланд авирдаг олон маршрутын нэг -Ёсида жимээр явахдаа мөнгө төлөх юм байна. Чухам хэдий хэмжээний төлбөр төлөхийг одоогоор тогтоогоогүй байгаа, 2 сард олон нийтэд мэдэгдэх аж.
Энэ орны Яманаси мужийн Засгийн газраас өдөрт Фүжи ууланд гарах хүмүүсийн тоо, цагийг тогтоож өгчээ. Фүжи ууланд өдөрт 4000 хүнд авирах зөвшөөрөл олгох ба гэхдээ 16 цагаас 02 цаг хүртэл ууланд гарахыг хоригложээ. “Сүүлийн үед Фүжи ууланд гарах хүмүүсийн тоо огцом өссөн. Үүнээс болж хог хаягдал ихэсч, туршлагагүй жуулчид бэртэж гэмтэх нь олширлоо. Ийм учраас бид дээрх шийдвэрийг гаргасан” хэмээн тус мужийн удирдлага ярилаа. Сонирхуулахад, 2023 онд Фүжи ууланд 221 мянга гаруй хүн авирч гарсан ба тэдний 137 мянга нь Ёсида жимээр алхжээ.
Японы Фүжи ууланд гарахад хязгаарлалттай, төлбөртэй болжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл