“Дэлхийн дагуул Сар агшиж байна, иймээс Сар луу сансрын нисгэгчтэй хөлөг хөөргөх нь аюултай байж болзошгүй” гэж гараг судлаач эрдэмтэд анхааруулжэээ. Америкчууд 1960-аад оны сүүл, 1976-1977 онд Сар луу 4 аппарат илгээж их хэмжээний мэдээлэл цуглуулжээ. Эдгээр мэдээлэлд анализ хийсний дүнд Саран дээр 4 төрлийн “хөрс хөдлөлт” явагдаж буйг олж тогтоолоо. Үүний эхний 3 нь өнгөц, гүн (800-1000[b), термаль (гадаргуу ба хөрсөн доорх температурын ялгаанаас болж үүсдэг) хөрс хөдлөлт юм байна Харин үлдсэн 1 нь үнэндээ сарны хөрс хөдлөлт биш, харин солир ба астериод унаснаас үүдэлтэй доргилт, чичиргээ ажээ.
“Сарны гадаргуугийн хөдлөлт үнэн хэрэгтээ дэлхийнх шиг тектоник хавтангийн шилжилтээс биш, голдуу Дэлхий ба Нар зэргийн таталцлын хүчний нөлөөгөөр явагддаг гэж бид үзэж байна. Тодруулбал, 220км хүртэл. Гэхдээ хамгийн хүчтэй хөрс хөдлөлт (5,7 магнитуд хүртэлх) нь тектоник хавтангийн шилжилт бололтой. Товчхондоо Саран дотор бидэнд ойлгомжгүй олон үйл явдал өрнөж байна.... Компьютерийн загварчлал хийж үзэхэд Сар хөрөх процесс одоо хүртэл үргэлжилж байгаа аж, ийм учраас дэлхийн дагуул маань одоо ч агшсаар... Олон зуун сая жилийн дараа Сар улам жижгэрсэн нь илт харагдах байх. Сарны хөрс хөдлөлт ялангуяа Сарны Өмнөд туйл хавьцаа маш идэвхтэй явагддаг. Гэтэл манай гарагийн сансрын тэргүүлэгч гүрнүүд чухам тийшээ л тэмүүлж буй. Мөн тэнд мөст ус их хэмжээгээр байгааг Оросын детектор олж илрүүлсэн юм. Энэ бол хүнсний ус, мөн шаардлагатай багаж тоноглол аваачсан цагт усны молекулыг устөрөгч ба хүчилтөрөгч болгон задлахад пуужингийн бэлэн түлштэй болно. Ийм учраас Өмнөд туйлын мөст ус нь ирээдүйд Саран дээр бааз байгуулахад амин чухал хэрэгцээтэй, үнэ цэнтэй нөөц баялаг юм” гэж эрдэмтэд ярилаа.
Дэлхийн дагуул Сар бол Дэлхийгээс “дүү”, ойролцоогоор 4 тэрбум настай.
#МЦогзолмаа орчуулав.