"Испани улсын Каталонд цаг уурын ажиглалтын түүхэнд байгаагүй их ган гачиг тохиож удаан үргэлжилж байна. Иймээс одоо тус бүс нутагт Онц байдал зарлаж усны хэрэглээг хязгаарласан" хэмээн “El Confidencial” мэдээллээ. Энэ хязгаарлалт тухайн бүс нутагт оршин суудаг 6 сая испаничууд, түүний дотор Барселоны оршин суугчдад хамаатай аж.
Одоо энд шүд угаах болон гараа савандахдаа заавал усны краныг хаах, шүршүүрт ердөө 3 минут л орохыг үүрэгджээ. Краны усыг бүлээн болтол гоожуулах бол усыг хувинд авч нөөцлөн хоол хийх буюу цэвэрлэгээ, усалгаанд ашиглах ёстой. Хувийн усан санг ашиглах, фитнес клуб ба наран шарлагын газарт шүршүүрт орох тусгай дүрэм журам гаргалаа. Мод услахыг эрс багасгасан, тэгэхдээ зөвхөн хөрсний эсвэл ашигласан усыг цэвэршүүлж усалж байна. Барселоны орчим, нийслэлд машинаа угаавал 30-200 еврогоор торгох болжээ. Бусад шийтгэлийг хот тус бүрийн захиргаа өөрийнхөөр шийдэж байгаа.
Төрийн өмчит спортын байгууллагууд усны өрөөнийхөө 25%-ийг хаасан ба үлдсэн газарт зөвхөн бэлтгэл хийхийн өмнө ба тэмцээний дараа л шүршүүрт 3 минут орох ёстой.
Каталоны Засгийн газар одоо далайн усыг цэвэршүүлэх, бохир усыг дахин ашиглах, ус хэмнэлтийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд ихэд анхаарал тавих болжээ. Өнөөдөр эдгээр аргын ачаар Барселоны усны нөөцийн 55%-ийг хангаж байгаа аж. “Эцсийн арга хэмжээ болгон Барселоны боомтуудыг нээж ундны усыг Испаний Таррагон, Францын Марселиэс тээвэрлэх болно” гэж бүс нутгийн эрх баригчид мэдэгдлээ.
Испани их ган гачгийн улмаас усны хэрэглээг эрс хязгаарлав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11