3,2 сая тонн нүүрс биржээр арилжааллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 100 багц буюу 640 мянган тонн сул коксжих нүүрс арилжлаа. Арилжаанд 8 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 89.1 ам.доллароос эхлэн дуудаж, 117.6 ам.долларт хэлцэл хийгдэв. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 419.6 сая ам.долларын үнэлгээ бүхий 3,2 сая тонн нүүрсийг биржээр борлуулав.