“Тээврийн хэрэгсэл болон үйлдвэр завод, нүүрсний цахилгаан станц, айл өрхийн халаалт зэрэг хүчин зүйлсийн улмаас агаарын бохирдол огцом ихсэх нь амиа хорлох эрсдэлийг нэмэгдүүлдэг” гэж Хятадын эрдэмтэд мэдэгдлээ. Тэд агаарын чанарын тухай мэдээлэл, мөн амиа хорлолтын талаарх тоо баримтыг Хятадын бүх нутгаас цуглуулж судалгаандаа ашиглажээ. Эрдэмтдийн явуулсан судалгааг “Nature Sustainability” нийтэллээ. Судалгаанаас үзэхэд агаарын бохирдол маш их үед 7 хоногийн хугацаанд амиа хорлох эрсдэл эрс нэмэгдэж байв.
Хятад улс 2013 оноос эхлэн агаарын бохирдлын эсрэг далайцтай арга хэмжээ авч эхэлжээ. Тус орны эрх баригчид нүүрсээр галладаг айл өрх ба албан байгууллагыг байгалийн хийн халаалтын системтэй болгож тээврийн хэрэгслийн яндангийн утааг багасгах, түүнчлэн нарны ба салхины эрчим хүч ашиглалтыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авчээ. Торонтогийн их сургуулийн сэтгэл зүйч Роджер Макинтайр "Хятадад сүүлийн 10 жилд амиа хорлолт огцом буурлаа. 2010 онд Хятадын 100 мянган хүнд 10,88 амиа хорлолт ногдож байсан, харин 2021 онд энэ үзүүлэлт 5,25 болж буурав" гэж эрдэмтэд ярилаа. “Хятад улс 10 жилийн өмнө агаарыг цэвэршүүлэх төлөвлөгөө гаргаж ажилласны үр дүнд 45970 хүнийг амиа хорлохоос сэргийлж чадсан. Энэ бол эрдэмтэд анх удаа амиа хорлолтыг агаарын чанар сайжруулахтай холбон явуулсан судалгаа” хэмээн онцлон тэмдэглэв.
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн мэдээлснээр агаарын бохирдлоос болж жил бүр 7 сая орчим хүн амьсгалын замын болон зүрхний өвчин, мөн инсульт, уушигны хорт хавдраар нас бардаг юм байна. Агаарын бохирдол түүнчлэн уураг тархины химийг амархан өөрчлөх хандлагатай, иймээс сэтгэлээр унах, гутрах, түгших, психоз, түрэмгий догшин авирлах, сэтгэл хөдлөлөө хянах чадваргүй болох, хямралыг даван тууулах чадвар буурах, нөхцөл байдлыг хянаж чадахаа болих, ухаан муудах зэргээр сөргөөр нөлөөлдөг болохыг өмнө нь зарим эрдэмтний судалгаа баталсан билээ.
Агаарын бохирдол амиа хорлох эрсдэлийг нэмэгдүүлдэг гэв
2024-2-19
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.