Япон улсад төрөлтийн тоо 8 жил дараалан буурсан тухай “Reuters” агентлаг мэдээлэв. 2023 онд төрсөн хүүхдийн тоо өмнөх жилтэй харьцуулахад 5,1% багасч 758631 хүүхэд мэндэлжээ. Харин гэрлэлтийн тоо 5,9% буурч 489281 болжээ. Энэ бол гэр бүл болсон хүмүүсийн тоо сүүлийн 90 жилд анх удаа 500 мянга хүрээгүй тохиолдол. Товчхондоо, Японы хүн ам цаашид ч буурна гэж тус орны эрдэмтэн судлаачид ярилаа. “Японы хүн ам 2070 он гэхэд 30%-иар буурч 87 сая болтол цөөрөх шинжтэй. Тэр үед манай 10 хүн тутмын 4 нь 65-аас дээш настай байх юм” хэмээн Хүн ам, нийгмийн хангамжийн үндэсний хүрээлэн мэдээлжээ. Дашрамд дурдахад, 2023 оны 5 сарын байдлаар Япон хүн ам 124,5 сая байсан.
Японы Засгийн газрын төлөөлөгч, Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичиг Ёсимаса Хаяси “Төрөлт буурсан асуудлыг шийдэхийн тулд урьд хожид байгаагүй олон арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Тухайлбал, хүүхэд харах үйлчилгээг улам тэлж өргөжүүлэх, залуу ажилтнуудын цалинг нэмэх. Залуусын тоо хурдан цөөрч байна. 2030 оноос өмнө олон ажлыг амжуулах ёстой, учир нь ирэх 6 жил бол энэ хандлагыг өөрчлөх сүүлийн боломжит хугацаа” хэмээн мэдэгдлээ.
#МЦогзолмаа орчуулав.
Японд төрөлт 8 жил дараалан буурчээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11