Хятад улсын Ганьсу мужийн Дуньхуан хотоос 20 км зайд говийн элсэн цөлд цэвэр энерги үйлдвэрлэж байгаа тухай “Жэньминь жибао” мэдээллээ. Энэ бол “Шоухан Дуньхуан” хэмээх Хятадын хамгийн том нарны цахилгаан станц бөгөөд цахилгаан энергийг тасралтгүй үйлдвэрлэх чадвартай. Энд 12 мянган ширхэг аварга том толин гелиостатыг байрлуулсан ба голд нь 260 метр өндөр дулаан шингээгч цамхаг сүндэрлэдэг. Толин гелиостатууд нарны гэрлийг цамхаг руу ойлгодог аж. Нарны энэ станц 100 мегаватт хүртэл эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай ба хайлсан давсыг хөргөх бодис болгон ашигладаг юм байна.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11