АНУ-ын Виржиний Технологийн дээд сургуулийн эрдэмтдийн судалгааны дүгнэлт америкчуудыг шоконд оруулав. Энэ судалгааны материалыг “PNAS Nexus” сэтгүүл нийтэлжээ. “Америкийн зүүн эрэг дагуух том хотууд усанд маш хурдан автаж байна. 2007-2020 онд хиймэл дагуулаас авсан зургуудад анализ хийхэд Нью-Йорк, Балтимор, Норфолк зэрэг том хот суурин газрууд жилд 2 мм хурдтай доош сууж байгаа нь тогтоогдсон. Делавэр, Мэрилэнд, Өмнөд Каролин, Жоржи зэрэг мужуудын зарим тойргийн тухайд хуурай газар усанд автах хурд дээрх үзүүлэлтээс 2 дахин их болжээ... Хамгийн багаар бодоход 867 мянган үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн чухал объектууд (авто зам, төмөр зам, нисэх буудал, далан зэрэг) усанд живэх эрсдэлтэй.... Хамгийн хурдан живж байгаа хот бол Өмнөд Каролины Чарльстон. Энэ хотын төв далайн түвшнээс ердөө 3м өндөрт оршдог, гэсэн хэрнээ жилд 4мм доош сууж байна. Харин Нью-Йорк зэрэг хотын хувьд хөрс доош суух процесст байшин барилгын асар их жин улам нэрмээс болж байгаа аж. Бидний энэ судалгааг эрх баригчид анхааралдаа авч эргийн шугамыг бэхлэх арга хэмжээ авна гэж найдна” хэмээн эрдэмтэд мэдэгдлээ.
#МЦогзолмаа орчуулав.
Америк живж байна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл