“Comex” бирж дээр алтны үнэ 1 унци нь 2155,1 доллар хүрч өмнөх түүхэн дээд хэмжээг шинэчиллээ. “Үнэт металлын үнэ өсөхөд олон хүчин зүйл нөлөөллөө, АНУ-ын Холбооны нөөцийн сангийн бодлого, дэлхийн Төвбанкуудын эрэлт, геополитикийн нөхцөл байдал хурцадсан.... Алтны үнэ цаашид ч нэмэгдэх шинжтэй, 2024 оны сүүл гэхэд 1 унци алт 2250-2350 доллар хүрэх байх” гэж Оросын шинжээч Николай Дудченко мэдэгдсэнийг “ТАСС” агентлаг дамжууллаа.
“World Gold Council”-н мэдээлснээр дэлхийн алтны нөөц 35,938 мянган тонн хүрчээ. Харин манай Монгол Улсын алтны нөөц 6,03 тонн бөгөөд энэ үзүүлэлтээр дэлхийд 79-р байранд жагслаа.
Алтны нөөцөөр тэргүүлдэг 10 улс, 2024 оны 3 сар:
1. АНУ – 8133.5 тонн
2. Герман – 3352.6 тонн
3. Олон улсын Валютын сан – 2814.0 тонн
4. Итали – 2451.8 тонн
5. Франц – 2437.0 тонн
6. ОХУ – 2329.6 тонн
7. Хятад– 2245.3 тонн
8. Швейцарь – 1040.0 тонн
9. Япон – 846.0 тонн
10. Энэтхэг – 812.3 тонн
#МЦогзолмаа орчуулав.
Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрэв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11