ОХУ-ын Засгийн газар хүмүүнлэгийн тусламж болгон Монгол Улс руу үр тариаг хялбарчилсан байдлаар гаргахыг зөвшөөрсөн тухай "ТАСС" агентлаг 3 сарын 14-нд мэдээлэв. “Үр тариаг татваргүй, гаалийн хураамжгүй Монгол руу гаргана. Энэ талаарх зааварчилгааг Гаалийн болон бусад байгууллагад хүргэсэн. Манай тэжээлийн будаа протеин, уургийн өндөр агууламжтай, иймээс байгалийн гамшигт өртсөн малыг хөл дээр нь хурдан босгоход монголчуудад туслах болно” гэж Оросын ЗГ-ын шийдвэрт дурджээ. Оросын Засгийн газрын даалгавраар Буриад улс 420 машинаар 8500 тонн тэжээлийн улаан буудай, овъёос тээвэрлэж хүргэхээр болжээ.
Буриад улсын тэргүүн Алексей Цэдэнов “Манай хөрш найрамдалт Монгол Улсад өнөөдөр цагаан зуд болж нөхцөл байдал маш хүнд байна. Асар их цас орж хүнд хэцүү өвөл тохиосны улмаас олон мал хорогджээ. Бид хөршүүддээ, ахан дүүстээ, найз нөхөддөө тэжээлийн будааг хүмүүнлэгийн тусламж болгон үнэ төлбөргүй өгнө. Монголд тусламж үзүүлэх боломж Буриадад бий. Өнгөрсөн жил манай газар тариалангийн салбар түүхэн дээд хэмжээний ургац авсан. Тодруулбал 140,6 тонн. Энэ бол 2022 онтой харьцуулахад 20% давсан үзүүлэлт” хэмээн мэдэгдлээ.
#МЦогзолмаа орчуулав.
ОХУ: Монгол руу 8500тн тэжээлийн будааг хүмүүнлэгийн тусламжаар илгээнэ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11