Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
19, 20-нд ихэнх нутгаар дулаарна.
2024.3.19-ны 20 цагаас 3.20-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулсаар, өдөртөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -22...-27 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -14...-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -10...-15 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -2...+3 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газраар +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+16 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17...-19 градус, бусад хэсгээр -10...-12 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -14...-16 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -17...-19 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна.