“2023 он бол цаг уурын ажиглалт судалгаа хийж эхэлснээс хойш түүхэнд тохиогоогүй халуун, дулаан жил болж өнгөрлөө. Өөрөөр хэлбэл, сүүлийн 174 жилд. Гадаргуугийн дундаж температур нь аж үйлдвэрлэлийн өмнөх үеэс Цельсийн 1,45 градусаар өндөр байв.... Хүлэмжийн хийн ялгарал, гадаргуугийн температур, далайн дулаан агууламж ба исэлдэлт, далайн түвшний нэмэгдэл, Антарктид дахь мөсөн бүрхүүл ба мөсөн уулсын хайлалт зэрэг олон үзүүлэлтээр рекорд тогтоосон. ...Үер, ган гачиг, их халуун, ойн түймэр, халуун орны хар шуурга зэрэг гамшиг үнэндээ зовлон шаналал, хаосын шалтгаан болж сая сая хүмүүсийн хэвийн амьдралын хэмнэлийг алдагдуулж олон тэрбумаар тоологдох эдийн засгийн гарз хохирол авч ирлээ.... 2023 оны дундаж өдрийг авч үзвэл дэлхийн далайн бараг гуравны нэг нь их халуунд нэрвэгдэж манай гарагийн маш чухал экологийн болон хүнсний системд хохирол учирсан... Энэ үзүүлэлт 2023 оны сүүлээр 90% гаруйд хүрчээ.... Дэлхийн цаг уурын байгууллага түгшүүрийн улаан дохиог даян дэлхийд илгээж байна. Цаг уурын өөрчлөлт бол температурын өсөлт төдий биш. Далай тэнгис урьд хожид байгаагүй “дулаарч”, мөсөн уулс хайлж багасч Антарктидын мөс алга болж буй.... зэрэг үзэгдэл онцгой түгшүүр төрүүлж байна... Агаар мандалд хүлэмжийн хий ихэссэнээс болж дэлхийн температур удаан хугацаагаар нэмэгдэж буй” хэмээн НҮБ-ын дэргэдэх Дэлхийн цаг уурын байгууллагын илтгэлд дурджээ.
2024 он өмнөх жилээс ч илүү дулаан байх магадлалтай гэж НҮБ-ын цаг уурчид сэрэмжлүүллээ.
НҮБ: 2023 он сүүлийн 174 жилд тохиогоогүй дулаахан байсан
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11