Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарах тул болзошгүй шар усны үерийн аюулаас
сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024 оны 03-р сарын 24-ний 20 цагаас 03-р сарын 25-ны 20 цаг хүртэл
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулс болон говийн бүс нутгийн баруун хэсгээр, өдөртөө Монгол-Алтай, Хангайн уулс болон говийн бүс нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -19...-24 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -13...-18 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул голын хөндийгөөр -8...-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...+3 градус дулаан, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор хотгор, Тэс голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12...+17 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9...-11 градус, бусад хэсгээр -6...-8 градус хүйтэн, өдөртөө +6...+8 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -9...-11 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -14...-16 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна.