Манай гарагийн улс орнуудын Стастикийн газруудын 2023 оны дүнг нэгтгэсэн жагсаалт гарлаа. 2023 оны эдийн засгийн өсөлтөөр “G20” бүлгийн орнуудыг жагсаахад манай Монгол Улсын 2 хөрш хоёулаа айргийн тавд багтжээ. “Их 20”-н орнуудыг Энэтхэг улсын эдийн засаг 7,3%-ийн өсөлтөөр тэргүүлсэн бол дараа нь Хятад 5.2%, Индонези 5.1%, Турк 4.5%, ОХУ 3.6% оров. Оросын тухайд тус орны эдийн засаг 2022 оны уналтыг бүрэн нөхөж чаджээ. Ийнхүү манай Монгол Улсын 2 хөрш хоёулаа эдийн засгийн өсөлтөөр дэлхийд топ 5-д багтлаа. Түүнчлэн АНУ-ын эдийн засаг 2.5%, Япон 1.9% өсөв.
Харин “G7” бүлгийн орнуудын өсөлт саарчээ, ялангуяа Англид 43 дахин буурсан (0,1%) бол Италид 4 дахин (0,9%), Францад 3 дахин (0,9%), Канадад 3 дахин (1,1%) буурлаа. ДНБ буурсан орнуудыг дурдвал Аргентин (1,6%), Саудын Араб (0,8%), Герман (0,3%). Энэ 3 орны хувьд ДНБ нт 2020 оноос хойш анх удаа багасчээ.
Мексик (3,2%), Австрали (2,7%), Өмнөд Солонгосын (1,4%) эдийн засгийн өсөлт нь өмнөх оноос буурсан хэдий ч эерэг дүнтэй гарсан байна.
Европын холбоог авч үзвэл эдийн засгийн өсөлт 0,4% буурчээ, гэтэл 2022 онд 3,4% байсан билээ. Харьцуулахад “BRICS”-т багтдаг Бразили улсын эдийн засгийн өсөлт 2,9% бол Өмнөд Африкийн БНУ-ынх 0,6% байлаа.
#МЦогзолмаа орчуулав.
Манай 2 хөрш э/з өсөлтөөр топ 5-д багтав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11