Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
3, 4-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно.
2024 оны 04-р сарын 02-ны 20 цагаас 04-р сарын 03-ны 20 цаг хүртэл
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -10...-15 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монгол, Дарьгангын тал нутгаар -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+16 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -5...-7 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -8...-10 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -10...-12 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна.