2024 оны 4 сарын 4-нд зэс, хөнгөн цагааны дэлхийн үнэ өсч 2023 оноос хойш үзэгдээгүй рекорд тогтоолоо. Энэ өдөр Лондоны металлын бирж (LME) дээр 1 тонн зэс 9395 долларт хүрсэн бол хөнгөн цагаан 1 тонн нь 2461,5 доллар болжээ. Оны эхнээс тооцвол зэсийн үнэ 13,7% өссөн бол хөнгөн цагааны үнэ 2,75% нэмэгдлээ. Өмнөх рекорд 2023 оны 2 сарын 1-нд бүртгэгдсэн, тэр үед эдгээр металлын үнэ дээд цэгтээ хүрч зэс 1 тонн нь 9200 доллар, харин хөнгөн цагаан 1 тонн нь 2645 хүрсэн билээ. “Хамгийн эрэлт хэрэгцээтэй металлуудын үнэ өсч буй нь үйлдвэрлэлийн салбарт бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэнэ гэж хөрөнгө оруулагчид найдаж байгаатай холбоотой” хэмээн “Bloomberg” дүгнэжээ.
Зэсийн үнэ 13,7% өсчээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11