Монголд бэлэглэхээр амласан 8,5 мянган тонн малын тэжээлийн ихэнхийг буюу 7,1 мянга гаруй тонныг 2024 оны 4 сарын 10-ны байдлаар илгээсэн тухай ОХУ-ын Буриадын ХМХ мэдээлжээ. Буриадын Баргузин болон Бичурск, Заиграевск, Кабанск, Курумканск, Хиагт, Мухоршибирск, Тарбагатай районы нийт 27 компани байгууллага өнөөдөр манай Монголд тусалж байгаа аж.
“Монгол Улсад байгалийн гамшиг, зуд турхан тохиосонтой холбогдуулан Буриадын тэргүүн Алексей Самбуевич Цэдэнов орон нутгийн фермерүүдэд хандан сайн хөршүүдээ дэмжихийг хүссэн юм... Манай компани 150 тонн орчим овъёос явууллаа. Өмнө нь манайд ган гачиг тохиоход Монгол орон бидэнд тэжээл, өвс, тариа будаа бэлэглэж байсан удаатай. Бид өнгөрсөн онд ургац сайн авсан: 6000 тонн гаруй овъёос, улаан буудай, арвай, тритикал, вандуй, маалинга, рапс.... Манайх 1000 гаруй бод малтай. Бидэнд малын тэжээл хангалттай, энэ жилийн ургац хүрнэ, бүр илүүдэлтэй. Үрэнд хүрэлцэнэ, бас зарж байгаа” хэмээн “Куйтунское” ХХК-ийн захирал Мясников Григорий ярилаа.
Буриадын Хөдөө аж ахуй, хүнсний сайд Галсан Дареев “3 сарын 17-ноос нийт 236 ачааны машинд 7155 тонн улаан буудай, овъёос, арвай ачиж Монгол руу илгээгээд байна” хэмээн мэдэгдэв.
Сонирхуулахад, Буриад 3 жил дараалан өндөр ургац авсан төдийгүй 2023 онд 140,6 мянган тонн үр тариа хураасан нь сүүлийн 23 жилд үзэгдээгүй дээд амжилт болжээ. Буриадууд 1 гектараас дунджаар 20,7 центнер тариа хураадаг аж. Харин “Куйтунское” ХХК үүнээс ч ихийг буюу 1 гектараас 32 центнер будаа авдаг юм байна.
#МЦогзолмаа орчуулав.
ОХУ: Тусламжийн будаа, тэжээлийг Монгол руу илгээж дуусч байна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11