Далай тэнгисийг хамгаалах хамгийн том төслийн нэг “Dubai Reefs” албан ёсоор нээгдлээ. Ёслолын ажиллагаанд Дубайн хунтайж, шейх Хамдан бен Мухаммед Аль Мактум болон Америкийн хөрөнгө оруулагч Рэй Далио нар оролцжээ. Хунтайж Хамдан “Dubai Reefs” төслийн ачаар далай тэнгисийн биологийн олон төрлийг хадгалж үлдэхийн зэрэгцээ манай гарагийг эрүүл байлгаж эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд хүргэх юм. Манай Дубай тогтвортой хөгжлийн зарчмыг тууштай мөрдөж даяаршлын эко төслүүдийн үлгэр жишээ болж буйг энэхүү төсөл гэрчилж байна” хэмээжээ.
“Dubai Can”-ы санаачилгаар бүтээж буй хиймэл шүрэн арлын талбай 600 км2 байх юм, энэ бол 85 мянган ширхэг хөлбөмбөгийн талбай гэсэн үг. “Dubai Reefs” төслийн хүрээнд 20 мянган хиймэл шүрийн модуль байршуулж 400 мянга гаруй куб метр шүрэн арал бүтээнэ. Төсөл 4 үе шаттай бөгөөд 2024-2027 онд хэрэгжих аж.
Хөрөнгө оруулагч Рэй Далио бол тэнгисийн уур амьсгалын өөрчлөлт болон тэнгисийн эко системд үзүүлэх түүний уршиг дагаварт олон нийтийн анхаарлыг хандуулахын төлөө идэвхтэй ажилладаг. Тэрбээр сүүлийн жилүүдэд “Титаник” киноны найруулагч Жеймс Кэмеронтой хамтарч “OceanX” төслийг хэрэгжүүлж буй.
#МЦогзолмаа орчуулав.
“Dubai Reefs” нээгдлээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11