Итали улсын Турин хотод 4 сарын 28-30-нд “Их долоо” бүлгийн Эрчим хүчний болон Цаг уур, хүрээлэн буй орчны сайд нар хуралдсан тухай “Reuters” агентлаг мэдээллээ. “G7” бүлэгт Итали, АНУ, Англи, Франц, Герман, Канад, Япон гэсэн 7 орон багтдаг билээ. 2035 он гэхэд “G7” бүлгийн гишүүн орнуудад нүүрсний цахилгаан станцуудыг хаах боломжтой эсэх тухай асуудлыг сайд нар авч хэлэлцжээ. Гэхдээ “Их долоо” бүлгийн орнуудаас нэг нь энэхүү санаачилгыг эрс эсэргүүцсэн аж. Чухам аль орон болохыг одоогоор нууцалж байна.
Итали улсын сайд энэ хуралдаан дээр “Эрчим хүчний салбарт нүүрс ашиглахыг хориглох тодорхой хугацааг товлох тал дээр манай бүлгийн бүх орон санал нэгдэх ёстой” гэж мэдэгдэн бусад орноо ятгажээ.
Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын эрчим хүчний асуудал хариуцсан туслах Жеффри Пайетта өмнө нь энэ сэдвээр үг хэлэхдээ “G7 бүлгийн гишүүн орнууд аажим аажмаар Орос улсын цөмийн түлшээс татгалзах ёстой” гэж мэдэгдсэнийг “RT” агентлаг дамжуулав.
#МЦогзолмаа орчуулав.
G7: 2035 он гэхэд нүүрсний цах станцуудыг хаана
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Зөвлөмж хүргүүлнэӨчигдөр 18 цаг 45 мин
-
“ Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурнаӨчигдөр 18 цаг 43 мин
-
УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа2024-12-25
-
Квотын асуудал хөндсөн нэг ч заалт байхгүй2024-12-24
-
Зөвлөмж хүргүүлнэ64 үзсэн
-
Зөвлөмж хүргүүлнэ0 сэтгэгдэл