Афганистан улсын Баглан зэрэг олон мужид их бороо орж үер буусны улмаас 300 гаруй хүн амиа алдсан тухай НҮБ-ын Хүнсний хөтөлбөрийн тус орон дахь салбарын төлөөлөгч мэдэгдсэн тухай "The Guardian" дамжууллаа. "Байгалийн гамшигт 1000 гаруй барилга байшин нурж сүйджээ. Тосгон суурин газрууд, мөн тариалангийн талбай усанд автаж асар их гарз хохирол учирлаа. Олон хүн сураггүй болсон, гэвч их ус ба гудамжуудад барилгын нуранги үүссэний улмаас аврах ажиллагаанд хүндрэл учирч байна. Баглан муж энэ гамшигт хамгийн их нэрвэгдлээ. Нас барагсдын ихэнх нь энд бүртгэгдсэн" гэж ХМХ мэдээллээ.
Гэхдээ тус орны Засгийн газар ба хүмүүнлэгийн байгууллагуудын мэдээлэл зөрүүтэй байгаа аж. НҮБ-ын Цагаачлалын алба 218 хүн амь үрэгдсэн гэж өмнө мэдээлсэн, гэтэл Афганистаны Засгийн газар 131 гэжх жишээний. Афганистан дахь НҮБ-ын хүний эрхийн төлөөлөгч Ричард Беннетт “Афганистанд нэн даруй тусламж үзүүлэх хэрэгтэй байна. Афганистан цаг уурын хямралд нэн эмзэг болохыг энэ эмгэнэлт явдал харууллаа” гэжээ. Афганистан улсад 4 сараас борооны улирал эхэлсэн бөгөөд тухайн үед 10 мужид хүмүүс нас барсан тохиолдол бүртгэгдсэн юм.
Афганд их үерийн улмаас 300 гаруй хүн амиа алдлаа
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11