Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
16-нд ихэнх нутгаар халах боловч, 17-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүсэж,
салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2024.5.15-ны 20 цагаас 5.16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар бороо орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Сэлэнгэ голын хөндийгөөр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр -2...+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14...+19 градус, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +9...+14 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр +18...+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +32...+37 градус, Орхон голын хөндий, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +8...+10 градус, өдөртөө +27...+29 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө +27...+29 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +1...+3 градус, өдөртөө +25...+27 градус дулаан байна.