Монгол Улс дунджаас доош орлоготой орнуудын эгнээнээс дээш дэвшсэн тухай Дэлхийн банк мэдээлэв. “2024 онд манай гарагийн дундаас дээш орлоготой орнуудын жагсаалтад Монгол, Алжир, Иран, Украин улсууд нэмэгдэн орж ирлээ. Энэ жагсаалтад багтсан улс орнуудын хувьд 1 хүнд ногдох үндэсний нийт орлогын түвшин 4516 доллараас 14000 доллар байдаг.... Монгол Улсад 2023 онд энэ үзүүлэлт 5875 доллар болж бодит Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 7,0% өслөө. Өсөлтийн шалтгаан нь ашигт малтмалын олборлолт 23,4% нэмэгдсэн, мөн экспортын үнэ өсч экспорт 53,4% нэмэгдсэнтэй холбоотой” хэмээн Дэлхийн банкны тайланд дурджээ.
Сонирхуулахад, Дэлхийн банк бүх улс оронг орлогоор нь 4 бүлэгт хуваадаг: өндөр орлоготой, дундаас дээш орлоготой, дундаас доош орлоготой, доогуур орлоготой. Энэ жагсаалтыг жил бүр 7 сарын 1-нд шинэчилдэг юм байна.
#МЦогзолмаа орчуулав.