ОХУ-ын царцаасан активуудын талаар Саудын Араб улс анхааруулга өгсөн тухай нэрээ нууцалсан 2 ч эх сурвалж мэдээлсэн гэж “Bloomberg” агентлаг дамжууллаа. “Гадаадад царцаасан Оросын 300 орчим тэрбум долларыг хураан авах санаархлаа "G7" бүлэг орхих ёстой. Украиныг ингэж дэмжиж буйтай бид санал нийлэхгүй байна. "Их долоо" хэрэв ОХУ-ын активуудыг авч ашиглах юм бол манай орон Европын өрийн зарим активыг зарна шүү. Тухайлбал, Францын төрийн сан хөмрөгөөс гаргасан өрийн бичиг, Европын бусад орны бонд...” гэж Саудын Араб хаант улсын Сангийн яамын төлөөлөгч тухайн үед “Их долоо” бүлгийн лидерүүдэд хувийн журмаар аминчлан дуулгажээ.
"G7 бүлгийн орнууд 2024 оны 5-6 сард Оросын мөнгө, активыг ашиглах хувилбаруудыг авч хэлэлцсэн билээ. АНУ, Англи 2 шууд л ОХУ-ын бүх активыг хурааж авахыг уриалсан бол Европын холбооны зарим орон үүний эсрэг байр суурьтай байсан. Яагаад гэвэл тэд Оросын авах хариу арга хэмжээ, болзошгүй сөрөг уршиг дагавраас эмээсэн. Эцэст нь тэд Оросын активуудаас олж буй ашгийг ашиглахаар тохиролцсон юм. Ийм шийдвэр гарахад чухам Саудын Арабын сэрэмжлүүлэг, анхааруулга нөлөөлсөн бололтой. Энэ бол мөн чанартаа нууц сүрдүүлэг.... Саудын Арабын оруулсан мөнгө үнэндээ хэдэн арван тэрбум евро, иймээс зарсан ч зах зээл дээр мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй. Гэхдээ Саудын Арабын жишгээр дэлхийн бусад улс бас Европын орнуудын өрийн бичгийг зарж болзошгүй гэж тэд айжээ” хэмээн “Bloomberg” бичжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Саудын Араб: ОХУ-ын активыг хураахгүй байхыг анхааруулж байна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо0 сэтгэгдэл