Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах сургалтад хамрагдав
2024 оны 8 дугаар сарын 22-24-ны өдрүүдэд “Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах сургалт"-ыг амжилттай зохион байгуулж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарын ажилтнууд болон Эрдэнэс нэгдсэн терминал цогцолборын Б, Г ээлжийн нийт 396 ажилчид хамрагдлаа.
Сургалтын хүрээнд нийт 3 дэд сэдвийг танилцуулсан.
Цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх;
Мэдээллийн аюулгүй байдлыг хангах;
Худал мэдээлэл түгээх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвийн хүрээнд явагдав.