“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 128 МЯНГАН ТОНН 1/3 КОКСЖИХ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖЛАА
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 20 багц буюу 128 мянган тонн 1/3 коксжих нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжлаа. Арилжаанд 2 худалдан авагч оролцож 83.0 ам.долларт хэлцэл хийгдлээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны нэгдүгээр сарын 01-ны өдрөөс 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нийт 38 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 2.9 сая тонн коксжих нүүрс, 7.4 сая тонн 1/3 коксжих нүүрс, 2.2 сая тонн эрчим хүчний нүүрс тус тус биржээр арилжааллаа.