Нийгмийн даатгалын багц хуулийн талаар сургалт зохион байгуулав
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарын Б,Г ажилтнуудын дунд 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Нийгмийн даатгалын багц/4/ хууль”-ийн шинэчлэлтэй холбоотой сургалт зохион байгуулав.
Тус хуулийн шинэчлэлийг 2024 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн бөгөөд нийгмийн хяналт шалгалтаар илэрдэг нийтлэг зөрчлөөс сэргийлэх, даатгуулагчийн ач холбогдлыг таниулах зорилгоор уг сургалтыг зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтад “Эрдэнэс нэгдсэн терминал цогцолбор”-ын 61, салбарын 312, нийт 373 ажилтан хамрагдсан бөгөөд ирэх сард А,В ээлжийн ажилтнуудыг сургалтад хамруулахаар төлөвлөжээ.