Тог цахилгааны үнийг нэмэх чинь Эрчим хүчний салбарт хийгдэх том ажлын нэгээхэн л хэсэг нь.
Реформ гэж нэрлээд байгаа нь харь юм шиг сонсогдож байгаа ч бидний л олон жил ярьснаа гацааж хойш тавьсан зорилтууд л даа. Бүр 2001 онд Эрчим хүчний хуулийг баталж реформ маягийн юм хийх гэж оролдсон ч
1️⃣ бүтцийн өөрчлөлт хийх гэж босоо бүтэцтэй байсныг хэвтээ болгож дамжуулах, түгээх, үйлдвэрлэх гээд олон компани болгож салгасан
2️⃣ Эрчим хүчний зохицуулах хороог байгуулж үнэ тарифыг хараат бус байдлаар зохицуулахаар болсон. Чадаагүй
3️⃣ Хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж бизнесийн хүнд суртал арилж, хэрэглэгчээ дээдэлсэн салбар болгож хөгжүүлнэ гээд бас л чадаагүй
4️⃣ Өрсөлдөөнийг бий болгож байж болох хамгийн доод үнийг тогтооё, хэрэглэгчээ дээдэлдэг, чанартай үйлчилгээг бий болгоё гэсэн бас л чадаагүй гэх мэтчилэн явсаар байгаад эргээд харсан чинь 24 жил өнгөрчээ.
Одоо 2025 онд эрчим хүчний хуулийг шинэчлэх, реформыг хэрэгжүүлэх дараах 5 зорилтыг тавин ажиллаж байна.
1️⃣ Үйлдвэрлэгч талд нь өрсөлдөөнийг заавал бий болгоё
2️⃣ Хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлье
3️⃣ Дэлхий нийтээрээ ногоон шилжилт рүү явж байгаа учраас хуулийг шинэчлэлтээр ногоон шилжилтийг нэмэгдүүлье
4️⃣ Босоо хэлбэртэй байгаа удирдлагын тогтолцоог засая
5️⃣ Эрчим хүчний зохицуулах хорооны хараат бус байдлыг дээшлүүлье гэж байна
Энэ зорилт реформыг УИХ-ын 126 гишүүнээс 103 нь дэмжжээ.
ХАРЪЯ ХҮЛЭЭЖ БАЙЯ ...ӨӨР ЯАХ ВЭ
Эрчим хүчний үнийг чөлөөлж байж бусад бүх салбарууд сууриараа зах зээлийн жамаараа хөгжинө. Үгүй дээ л хэрэглэгч бид "хэрэглээ хэмнэлт" гэдгийг жинхэнэ утгаар нь ойлгож ирнэ Уг нь энэ салбарт үүсээд байгаа төрийн монопол байдлыг цэгцэлнэ. Хувийн секторын оролцоог хангана. Нээлттэй, ил тод систем бий болно. Авлигал, хээл хахууль, үр ашиггүй байдал цэгцэрнээ гэж үзэж байна даа
Сэтгэгдэл (1)