Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн эрх зүйн асуудлыг багцаар нь шийдвэрлэхийг дэмжлээ
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай болон дагалдан боловсруулсан холбогдох бусад хуулийн төслийг гүйцээн боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотынавто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт даалгалаа.
Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах нийгэм болон хууль зүйн баталгааг бүрдүүлэх, Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай болон Замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрийн тухай хуулийн төслөөр нийтийн тээврийн төрөл хүртээмж, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, замын хөдөлгөөний төлбөртэй бүсийг тогтоож замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх, төвлөрөл сааруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, замын хөдөлгөөний түгжрэл, агаар, хөрсний зэрэг орчны бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл хийхдээ “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн эрх зүйн асуудлыг цогцоор нь шийдвэрлэлээ. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг дагалдаж 27 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар танилцууллаа” гэж хэллээ.
Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах зэрэг 27 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга “ЭТТ” ХК-ийн уурхайд ажиллав10 цаг 30 мин
-
Бангладешт их халуунаас болж 10 хүн нас барлаа12 цаг 20 мин
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ13 цаг 30 мин
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав15 цаг 36 мин
-
Ихэнх нутгаар дулаахан21 цаг 38 мин
-
G7: 2035 он гэхэд нүүрсний цах станцуудыг хаанаУржигдар 19 цаг 02 мин
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээУржигдар 15 цаг 38 мин
-
NATO: ОХУ-ын ялалт манай эвсэлд үнэтэй туснаУржигдар 09 цаг 45 мин
-
УБ-т 19 градус дулаанУржигдар 07 цаг 54 мин
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ2024-04-29
-
Ихэнх нутгаар дулаарна2024-04-29
-
“Dubai Reefs” нээгдлээ96 үзсэн
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА0 сэтгэгдэл
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав0 сэтгэгдэл
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо0 сэтгэгдэл
-
“Dubai Reefs” нээгдлээ0 сэтгэгдэл