Image description
Замын-Үүдэд ажил сайжруулахаар шинээр очсон баг Хятадаас стандартын шаардлага хангасан шинэ ариутгалын хаалга оруулж ирэн Монголоос гарах буюу экспортын ариутгалын хаалгаа суурилуулжээ.
Түүнчлэн шинээр томилогдсон баг бүрэлдэхүүн иргэддээ хүнд сурталгүй үйлчлэх тал дээр анхаарч, санал гомдол хүлээн авч шуурхай шийдвэрлэх 96361281 гэсэн дугаарыг өдөр бүр 08.00-20.00 цагийн хооронд тогтмол ажиллуулж эхэлсэн. Иргэд энэ утсанд гаалийн байгууллагын ажилчдын хандлага, ёс зүй, санал гомдлоо хэлэхээс гадна хориотой, хязгаарлалттай холбоотой бараа бүтээгдэхүүний мэдээллийг авах юм.