Image description
“Facebook” компанийг үндэслэгч Марк Цукербуерг “Манай ажилтнууд ирээдүйд бүрэн бүрэлдэхүүнээрээ зайнаас ажилладаг болно. Бид энэ зорилгоор “Horizon Workrooms” үйлчилгээг бэлдсэн. Энэ бол бидний ажлын орон зай, виртуаль орчинд багийн хурал, цугларалт хийхдээ яг бодитоор юм шиг нөхцөл байдалд харьцан ажиллах боломж олгодог” хэмээн мэдэгдлээ. “Фэйсбүүкийн ажилтнууд үүнийг аль хэдийн туршиж эхэлсэн. Хаана ч байсан ажил үүргээ гүйцэтгэх боломжтой. Багийн хурал, цугларалтыг явуулахдаа тэд виртуаль орчны “Oculus Quest 2” шлем ашигладаг. Ажилтнууд эхлээд “аватар”-аа бүтээх ба тэр нь ажилтнуудын ажлын нөүтбүүкт нэвтэрч, улмаар виртуаль орчинд хамт ажиллагсадтай нь харилцдаг” хэмээн “Reuters”, “Insider” мэдээллээ.
Нэмж өгүүлэхэд, “Facebook” компаний энэ үйлчилгээний бета хувилбар дэлхийн 22 оронд ажиллаж эхэлсэн ба “Oculus Quest 2”-с түүнийг үнэгүй татаж авч болно. “Facebook” энэхүү мета орчлонд хийх алхамдаа асар их мөнгө зарцуулж, “Oculus VR”, “AR” нүдний шил, ухаалаг бугуйвч зэргийг бүтээжээ.