Image description
Америкийн “Forbеs” сэтгүүл манай гарагийн хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчдийн жагсаалтаа шинэчлэв. Эхний 10 байрыг та бүхэнд танилцуулъя. 

1. Криштиан Роналдо, “Манчестер Юнайтед” - $125 сая

Португалийн алдарт тамирчин Криштиан Роналдо энэ улиралд “Манчестер Юнайтед”клубээс 70 сая доллар авна, дээр нь 55 саяыг “Nike”, “Herbalife”, “Clear” компаниудтай хийсэн гэрээнээс олсон. Үүн дээр түүний хувийн брэнд “CR7”-н орлого нэмэгдэнэ. Энэ брэнд үнэртэй ус, дотуур хувцас, нүдний шил үйлдвэрлэдэг юм байна. Түүнчлэн Роналдо бас сүлжээ зочид буудал, тренажер танхимуудтай билээ. Мань эр хөлбөмбөг хөөснөөс хойш нийт 1 тэрбум гаруй доллар олж спортын түүхэнд ийм дээд амжилт тогтоосон анхны тамирчин болов. 
2. Лионель Месси, “ПСЖ” - $110 сая
Лионель Месси энэ улиралд клубээс 75 сая доллар авна. Мөн хувийн гэрээгээр 35 сая долларыг “Аdidas”, “Pepsi”, “Jacobs & Co” зэргээс олно. 
3. Неймар, “ПСЖ” - $95 сая
Бразилийн хөлбөмбөгчин Неймар клубээсээ 75 сая долларын цалинтай, үүн дээр нэмээд “Puma” ивээн тэтгэгчээс 20 сая доллар авдаг. 
4. Килиан Мбаппе, “ПСЖ” – $43 сая
Мань эр 22-хон настай ч асар өндөр цалинтай. Килиан Мбаппе энэ улиралд 43 сая доллар авна, үүний 28 сая доллар нь “ПСЖ” клубээс. Харин тэр хувийн гэрээнээсээ 15 сая доллар олох юм. 
5. Мохамед Салах, “Ливерпуль” – $41 сая
Египетийн хөлбөмбөгчин Мохамед Салах энэ улиралд 41 сая долларын цалинтай, үүний 25 сая нь клубынх, 16 сая нь ивээн тэтгэгчдийнх. 
6. Роберт Левандовски, “Бавария” – $35 сая
Германы тамирчин Левандовски энэ улиралд 35 сая доллар авна, үүний 27 сая нь “Бавари”-с, 8 сая нь “Nike”, “Huawei”, “Head & Shoulders” зэргээс. Ингэхэд тэр бас “RL9” гэсэн хувийн брэндтэй.
7. Андреас Иньеста, “Виссел Кобе” - $35 сая
Мэргэжлийн спортоо орхих гэж байгаа Испаний хөлбөмбөгчин Андреас Иньеста жилд 31 сая долларыг Японы клубээс авдаг, дээр нь 4 сая долларыг ивээн тэтгэгчдээс. 
8: Поль Погба, “Манчестер Юнайтед” - $34 сая
Францын хөлбөмбөгчин Поль Погба клубээс 27 сая долларын цалин авдаг, дээр нь ивээн тэтгэгчдийн 7 сая нэмэгдэнэ, хамгийн том нь “Adidas”. Поль анх тус брэндтэй 45 сая долларын 10 жилийн гэрээ байгуулсан, одоо дундаа орж яваа.
9. Гарет Бэйл, “Реал Мадрид” - $32 сая
Гарет Бэйл өөрийн клубээс 26 сая доллар авдаг, хувийн ивээн тэтгэгчдээсээ нэмээд 6 саяыг олдог. 
10 Эден Азар, “Реал Мадрид” - $29 сая
Бельгийн тамирчин Эден Азар клубээс 26 сая доллар авдаг, мөн 3 саяыг “McDonald’s”, “Nike”, “Nissan”-с олдог аж.