Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Давос хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ Транспэрэнси Интернэшнл байгууллагын ерөнхий захирал Франсуа Валериантай уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс дахь авлигын гэмт хэргийг бууруулахад хууль эрх зүйн хүрээнд хийгдэж буй зарим ажлаас танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлаж, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” баталж, авлигатай хийх тэмцлийг системийн түвшинд авч үзсэн учраас өмнөх жилүүдээс илүү олон авлигын хэрэг илчлэгдсэн. Тиймээс 2023 оны Авлигын төсөөллийн индексээр Монгол Улсын авлигын үзүүлэлт хойш татагдах байх. Гэхдээ Засгийн газар авлигатай системийн, эрхзүйн түвшинд тэмцэж, авлигаас ангижирах зорилтоо тууштай хэрэгжүүлнэ.
Авлигын төсөөллийн индексээр ухрах нь авлигачдад өөрсдийгөө хамгаалахад таатай шалтаг болох эрсдэлтэй. Иймд Монгол Улсын энэхүү бодит нөхцөл байдлыг авч үзэх нь авлигатай хийх тэмцэлд чухал нөлөөтэй гэж хүсэж байгаагаа илэрхийллээ.
Транспэрэнси Интернэшнл байгууллагын ерөнхий захирал Франсуа Валериан Монгол Улсын Засгийн газар авлигатай хийж буй тэмцлээ цаашид тууштай үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Авлигын олон асуудлыг ил болгосон нь хэсэг хугацаанд тухайн улсынхаа нийгэмд бухимдал үүсгэж, үл ойлголцолд хүргэж болох ч гэлээ авлигатай тэмцсэнээр эдийн засаг хүртээмжтэй болж байгааг иргэд, олон нийт ойлгож дэмжсэнээр ялах боломж нэмэгддэг. Тиймээс бид авлигатай тэмцэж тэмцэж байгаа Монгол шиг орныг цаашид ч дэмжсээр байх болно гэв. Мөн шүгэл үлээгчдийг эрх зүйн орчноор хангахад илүү анхаарах хэрэгтэйг зөвлөлөө.
Авлигатай хийж буй тэмцэлд Транспэрэнси Интернэшнл байгууллага дэмжлэг үзүүлнэ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
800 МЯНГАН ТОНН ХАТУУ КОКСЖИХ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖЛАА4 цаг 22 мин
-
“Dubai Reefs” нээгдлээ8 цаг 51 мин
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо11 цаг 22 мин
-
Ойрын хоногуудад зарим нутгаар бороо, нойтон цастай19 цаг 1 мин
-
Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунганаУржигдар 17 цаг 59 мин
-
МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлааУржигдар 17 цаг 58 мин
-
WION: АНУ даяар их сургуулиудын оюутнууд эсэргүүцэлд нэгджээУржигдар 16 цаг 27 мин
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдавУржигдар 14 цаг 41 мин
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛААУржигдар 13 цаг 35 мин
-
Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхавУржигдар 13 цаг 32 мин
-
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэУржигдар 13 цаг 25 мин
-
Таван их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлааУржигдар 13 цаг 24 мин
-
“20 минутын хот” стандартыг бий болгох эрх зүйн шинэчлэл хийнэУржигдар 13 цаг 23 мин
-
Умард Солонгос: Манай эсрэг хориг бол АНУ-ын хүзүүн дэх дүүжлүүрУржигдар 10 цаг 21 мин
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл