--АНУ-ын алдартай сэтгүүлч Такер Карлсоны нийтлэлээс---
Америк гүрний Ерөнхийлөгч Жо Байден өөрийн улстөрийн өрсөлдөгчид болох олон зуун хүнийг шоронд хорьсон. Харин одоо түүний ээлжит золиос нь “The Blaze”-н сэтгүүлч Стив Бейкер болжээ. Капитолийн гадаа болсон эсэргүүцлийн ажиллагааны тухай мэдээлсэн энэ сэтгүүлчийг Америк гүрэн өнөөдөр мөрдөж мөшгиж хорилоо.
Бейкер сэтгүүлч үнэндээ Капитолийн бослого гэж байгаагүй болохыг нотолсон юм. Гэтэл Холбооны мөрдөх товчоо өдгөө сэтгүүлч Бейкерийн баривчилгааг гутамшигт жүжиг болгон хувиргалаа. Манайд тогтсон энэ дэглэм ийнхүү зөвхөн өөрт дуулгавартай сэтгүүлч, сурвалжлагчдыг хүлээн зөвшөөрнө гэсэн тод дохио сигналыг нийгэмд илгээж байна.
2021 оны 1 сарын 6-нд Капитолийн гадаа цугларсан зуу зуун мянган америкчуудын дунд олон сэтгүүлч байсан билээ. Тэд ажил үүргээ гүйцэтгэж явсан, тэд үйл явдлыг сурвалжлах гэж тэнд очсон юм. Эдгээр сэтгүүлчийн ихэнх нь төрийн ХМХ-д ажилладаг, тухайлбал “Associated Press”, “Reuters”, “The New York Times”, “The Washington Post”, “NBC News”... Тэд эрх баригчдын үнэн гэсэн мэдээллийг баталгаажуулах ёстой байв.
Гэхдээ тэд бас бие даасан, чөлөөт сэтгүүлчид ч очжээ. Тэдний нэг нь Стив Бейкер. Тэр одоо “The Blaze”-д ажиллаж байгаа. Бейкер бусад сэтгүүлчийн адил эсэргүүцлийн ажиллагааг сурвалжлан бусадтай адил бөөн хүмүүстэй цуг Капитолийн барилга руу нэвтэрчээ. Тэр ажлаа хийнгээ зүгээр л тайван алхаж явсан. Энэ бол бидний таамаглал биш, бодит баримт. Тэр цонх хагалах гээгүй, тугны ишээр хүмүүсийг чичлэх гэж тийшээ ороогүй. Бейкер сэтгүүлчийн хувиар үйл явдлыг сурвалжлах гэж тийшээ орсон юм. Бидэнд бичлэг нь бий. Тэр юу ч эвдэж гэмтээгээгүй, цагдаа руу халдаагүй. Зүгээр л зогсоод эргэн тойрноо ажиглаж сурвалжилж байна.
Байдены засаг захиргааны төлөө зүтгэдэг “The Washington Post” эсвэл “The New York Times” зэрэг ХМХ-д ажиллах мэргэн ухаан Стив Бейкерт байсангүй. Ийм учраас л Холбооны мөрдөх товчоо түүнийг сэтгүүлч биш босогчдын нэг гэж үзлээ. Нийгмийн дэг журмыг зөрчиж жагссан, Капитолийн гадаа эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон, улсын хамгаалалттай барилга руу нэвтэрсэн зэрэг гэмт хэрэгт Бейкерийг буруутгажээ.
Хэн ч түүнийг хамгаалсангүй. Сэтгүүлчдийн хүний эрхийн төлөөх нэг ч байгууллага Бейкерийн төлөө дуугарсангүй, амаа үдүүлсэн мэт дуугүй байсаар л байна... Бейкер өөрөө ХМТ-ны байранд сайн дураар хүрч ирсэн билээ... Гэтэл түүнийг дорд үзэж гутаан доромжилж буйг энэ бичлэгээс та нар харцгаа.... Тэд зориуд ингэж авирласан. Бейкер хэн нэгэнд аюул учруулж болзошгүй учраас тэд ингэж авирласан юм биш. Тэд үнэндээ өнөөгийн энэ дэглэмийн төлөөх ХМХ-г л зөвшөөрч харин бусдыг няц дарж үгүй хийнэ гэдгээ ил тодоор харуулж буй хэрэг.
#МЦогзолмаа орчуулав.
Такер Карлсон: Америк өөрийн сэтгүүлчдээ мөрдөж мөшгиж хорьж байна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
800 МЯНГАН ТОНН ХАТУУ КОКСЖИХ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖЛАА6 цаг 15 мин
-
“Dubai Reefs” нээгдлээ10 цаг 43 мин
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо13 цаг 14 мин
-
Ойрын хоногуудад зарим нутгаар бороо, нойтон цастай20 цаг 53 мин
-
Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунганаУржигдар 17 цаг 59 мин
-
МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлааУржигдар 17 цаг 58 мин
-
WION: АНУ даяар их сургуулиудын оюутнууд эсэргүүцэлд нэгджээУржигдар 16 цаг 27 мин
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдавУржигдар 14 цаг 41 мин
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛААУржигдар 13 цаг 35 мин
-
Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхавУржигдар 13 цаг 32 мин
-
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэУржигдар 13 цаг 25 мин
-
Таван их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлааУржигдар 13 цаг 24 мин
-
“20 минутын хот” стандартыг бий болгох эрх зүйн шинэчлэл хийнэУржигдар 13 цаг 23 мин
-
Умард Солонгос: Манай эсрэг хориг бол АНУ-ын хүзүүн дэх дүүжлүүрУржигдар 10 цаг 21 мин
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл