Image description
Гамалеин нэрэмжит Оросын Тахал, микробиологийн төвийн захирал Александр Гинцбург “COVID 19”-н шинэ штамм омикроны эсрэг вакциныг бүтээхэд 10 өдөр л зарцуулна, харин вакцины зөвшөөрөл болон аюулгүйн баталгаа, иммуногенность зэрэг бичиг баримтуудыг цуглуулахад нилээд хугацаа шаардагдах байх” гэж “Россия 24- телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. ОХУ-ын Эрүүл мэндийн яам ердийн үед аливаа зөвшөөрөл, бичиг баримтад 2-2,5 сар зарцуулдаг, гэхдээ онцгой үед 45-50 хоногт амжуулах байх гэж А.Гинцбург нэмж тайлбарлав. Харьцуулахад, АНУ-ын эрдэмтэд "омикрон"-ы эсрэг вакциныг 100 хоногт хийнэ гэж амласан юм. Коронавирүсийн шинэ хувилбар “омикрон”-ы эсрэг оросууд өөрийн “Спутник V”, “Спутник Лайт” вакциныг шинэчлэх, сайжруулан хөгжүүлэх ажилд орсон тухай тус орны хөрөнгө оруулалтын сан мэдэгдсэн билээ. 
Харин Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков энэ талаарх асуултанд хариулахдаа “Даян дэлхий, ДЭМБ одоо омикрон штамм хэр аюултай болохыг ойлгохыг хичээж байна. Манай орны цаашдын алхам эрдэмтдийн дүгнэлтээс хамаарна. Одоогоор манай улсад омикрон хувилбараар халдварласан тохиолдол бүртгэгдээгүй. Шинэ штаммын тухай мэдээлэлд Засгийн газрын штаб дүгнэлт хийж байгаа. Өчигдөр зарим чиглэлд хилээ хаах шийдвэрийг шуурхай гаргасан” хэмээжээ.