Англи улсын парламент Тамхины тухай шинэ хуулийн төслөө батлав. Хуулийн төслийг парламентын олонх буюу 383 гишүүн дэмжиж 67 нь эсэргүүцлээ. Уг хуулийг тус улсын Ерөнхий сайд Риши Сунак санаачилжээ. Англид 2009 оноос хойш төрсөн иргэдэд тамхи худалдахыг шинэ хуулиар хоригложээ. Өөрөөр хэлбэл, энэ жил 15 нас хүрсэн болон түүнээс доош насныхан хэзээ ч тамхи, вейп худалдаж авах эрхгүй болжээ. “Манай орны шинэ үеийнхэн тамхины үнэр амтыг мэдэхгүй, тамхиас бүрэн чөлөөлөгдөн өсч торниосой гэж хүсч байна” хэмээн парламентын гишүүд ярилаа.
Тамхины тухай шинэ хуулийг зөрчсөн дэлгүүр хоршоодод торгууль ногдуулах аж. Шинэ хориг 2027 оноос хүчин төгөлдөр хэрэгжих ба тэр болтол тамхи татах, худалдахыг бүрэн хориглохгүй юм байна.
Английн Эрүүл мэнд, нийгмийн сайд Виктория Аткинс “Хамааралд эрх чөлөө гэж байхгүй. Ийм хатуу, чанга арга хэмжээ авснаар бид олон хүний амийг аварч эрүүлийг хамгаалах үндэсний системийн ачааллыг бууруулж чадна. Түүнчлэн ажлын бүтээмж дээшилнэ” гэж мэдэгдлээ.
Харин сөрөг хүчний төлөөлөл, түүнчлэн экс Ерөнхий сайд Борис Жонсон, экс Ерөнхий сайд Лиз Трасс нар өнөөгийн Засгийн газрын тэргүүн Сунакийн энэ санаачилгыг дэмжсэнгүй. “Энэ бол ард иргэдийнхээ хувийн эрх чөлөөнд төрөөс халдаж буй хэрэг” хэмээн тэд шүүмжилжээ.
Сонирхуулахад, Шинэ Зеланд улс өмнө нь тамхины талаар иймэрхүү хууль баталсан. Гэвч Засгийн газар солигдсоны дараа уг хуулиа цуцалжээ.
#МЦогзолмаа орчуулав.
2009 оноос хойш төрсөн бол хэзээ ч тамхи худалдаж авах эрхгүй
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өнөөдөр 24 градус дулаан2 мин
-
УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга “ЭТТ” ХК-ийн уурхайд ажиллав12 цаг 43 мин
-
Бангладешт их халуунаас болж 10 хүн нас барлаа14 цаг 33 мин
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ15 цаг 43 мин
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав17 цаг 49 мин
-
Ихэнх нутгаар дулаахан23 цаг 51 мин
-
G7: 2035 он гэхэд нүүрсний цах станцуудыг хаанаУржигдар 19 цаг 02 мин
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээУржигдар 15 цаг 38 мин
-
NATO: ОХУ-ын ялалт манай эвсэлд үнэтэй туснаУржигдар 09 цаг 45 мин
-
УБ-т 19 градус дулаанУржигдар 07 цаг 54 мин
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ2024-04-29
-
Ихэнх нутгаар дулаарна2024-04-29
-
“Dubai Reefs” нээгдлээ96 үзсэн
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА0 сэтгэгдэл
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав0 сэтгэгдэл
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо0 сэтгэгдэл
-
“Dubai Reefs” нээгдлээ0 сэтгэгдэл