“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2024-2028 онд хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд тусгагдсан үйлдвэрлэл технологийн паркийн төлөвлөлтийн хүрээнд 2024 оны хоёрдугаар улиралд хийгдсэн ажлуудыг тоймлон хүргэж байна.
Эрдэнэс Тавантолгойн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээгдлээ. Дэлхийд 5 дугаарт, Азид 1 дүгээрт орох баяжуулах үйлдвэрийн төсөл 2026 он гэхэд бүрэн хэрэгжиж дуусна. Erdenes Tavantolgoi JSC / Эрдэнэс Тавантолгой ХК
“Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн байгуулах зэсийн баяжмалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, экспортын орлогыг нэмэгдүүлэх Зэсийн баяжмал боловсруулах ҮТП-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ
Ногоон эрчим хүчинд суурилсан “Бор-Өндөр” үйлдвэрлэл технологийн паркийн бэлтгэл ажлын хүрээнд фтор, силиконы буюу жонш гүнзгий боловсруулах үйлдвэр технологийн парийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Монголросцветмет ТӨҮГ
Эрдэс баялгаа эцсийн шатанд боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөөх ажлууд хэрхэн өрнөж байгаа талаар "Эрдэнэс Монгол" нэгдлийн 2024 оны 2 дугаар улирлын тойм видеоноос хүлээн авч үзнэ үү.