ЦАХИЛГААН, ДУЛААНЫ ҮНИЙГ НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ ЮУ?
С.Содбаатар дүү санал болгосноор хэсэг сэтгүүлчдийн хамт ѳчигдѳр Багануурын нүүрсний уурхай болон ДЦС-3 байгууллагууд дээр зочлон “зовлон”-г нь сонсож, байдлыг нь газар дээр нүдээр үзэв. Товчхондоо миний бодлоор:
1. Тѳр тэднийг ашиглачихаад хайрладаггүй юм шиг санагдсан. Тѳр менежментийг нь хянаж, Эрчим Хүчний Зохицуулах Хороо үнэ тарифыг нь тогтоодог хэрнээ шаардлагатай хѳрѳнгѳ оруулалтыг нь шийддэггүйн улмаас техник, технологи нь үнэхээр муудаж хоцрогджээ. Багануурын нүүрсний уурхайд 1985 оноос ОХУ-аас оруулж ирэн ашиглаж буй алхагч эксковатор 20 жилийн ашиглалтын хугацаатай хэрнээ одоогоор 39 жил ашиглаж байна. Хэрвээ энэ эксковатор эвдэрвэл бид сүйрэлд орох магадлалтай санагдсан. Энэ салбар олон нийтэд таалагдах гэсэн нэг биш улстѳрчдийн попрох золиос болдог юм байна гэж анзаарагдав
2. Ямарваа байгууллага бүтээгдэхүүн боловсруулсан ѳртѳг, борлуулсан ѳртѳг хоёрын дундаас ашиг олж оршин тогтдог. Багануурын уурхай 1 тонн нүүрсийг 55 700 орчим тѳгрѳгѳѳр олборлоод 43 300 тѳгрѳгѳѳр борлуулна. Эрчим хүчний нүүрсний үнэ бирж дээр 36, 65 ам доллар байхад шүү дээ. ДЦС-3 1Гкал дулааны эрчим хүчийг 24,683,2 тѳгрѳгѳѳр үйлдэрлээд 7,215,5 тѳгрѳгѳѳр борлуулснаар 17,467, 70 тѳгрѳгийн алдагдал хүлээж байна. Тѳрийн оролцоотой аж ахуйн нэгжүүд хэрхэн дампуурдгийн жишээ энэ
3. Үйлдвэрлэлийн нэгжүүд дээр асуудал гарахаар дарга нар “аргалаад ажилла”гэдэг товч үүрэг ѳгдѳг бололтой. Нэгэнт даргын тушаал болохоор “монголчилоод” аргалаад ѳдийг хүрсэн нь маш их ѳр тѳлбѳр үүсэх шаалтгаан болдог аж. Стандартгүй явж ирсэн, бас даргаас айх шалтгааны балаг энэ. Одоогийн байдлаар Багануурын уурхай 256, 4 тэрбум тѳгрѳгийн ѳртэй, ДЦС зѳвхѳн 2024 оны байдлаар 14, 608, 8 тѳгрѳгийн алдагдалтай ажиллахаар байгаа аж. ДЦС-3 дээр дунд даралтын станцын үндсэн 10 тоноглолоос 7 нь ашиглалтын хугацаа нь дуусчээ. Техник технологи үсрэнгүй хѳгжсѳн ѳнѳѳ үед хуучин ЗСБНХУ-ын техникийг аргалаад ажиллуулсаар бид хол явахгүй дээ. Яг үнэндээ дарга нараас айхдаа монголчилоод, аргалаад ирсэн тэдний буруу бий
4. Багануурын уурхайн дарга нь “Бид “Эрдэнэт”, “Эрдэнэс Таван толгой” компаниудын мэргэжлийн ажилтан бэлтгэдэг сургууль байдалтай болсон. Манай дээр сайн мэргэжиж дадлагажаад олон залуус ѳндѳр цалин ѳгдѳг бусад компаниуд руу явчихдаг” хэмээн харамсангүй ѳгүүлнэ билээ. ДЦС-3 дээр яг одоогийн байдлаар 36 мэргэжилтэн дутуу байгаа бол Багануурын уурхай дээр ч олон мэргэжилтнууд дутагдаж байгаа гэсэн. Сайн мэргэжилтэн тогтоох шалгуур нь мэдээж цалин хѳлс. Дунджаар 2 сая тѳгрѳгѳѳр хүнд нѳхцѳлд ажилласнаас, илүү хангамжтай нѳхцѳлд 3 сая тѳгрѳгийн цалинтай ажлыг сонгож буй залуусын буруу биш. Бид яагаад ажиллах хүнээ бүтээгдэхүүнээсээ дорд үздэг юм бол
5. Ѳѳ тэгээд нѳхдүүд бодит байдлыг олон нийтээс нууж, албан тасалгааны цонхоор амьдрал болж бүтэж байгаа мэт харагдуулдгийн жишээ энэ. Аль эртнээс болж бүтэхгүй байгаа асуудлуудаа олон нийтэд бодитоор үнэн зѳв ойлгуулж байсан бол бид ойлгоно шүү дээ. Эхэндээ бухимдана, амиа хорлолтой биш болохоор арга эвээ олоод л хамтдаа урагшилна. Мэргэжилтнүүд нь шийдэл олно. 1 кг нүүрс 43,3 тѳгрѳгийн ханштай байхад:
-Атар талх 2600 тѳгрѳг
-Нэг кг дээд гурил 3138 тѳгрѳг
-Нэг ширхэг чүдэнз 100 тѳгрѳг
-Банкны нэг удаагийн гүйлгээ 50-200 тѳгрѳг
-Нэг мессэж 52 тѳгрѳг
-Нэг ширхэг цэвэр ус 1800 тѳгрѳг
гэсэн харьцуулалт надад сонирхолтой санагдсан.
Ирэх сараас дулаан цахилгааны үнэ нэмэгдэх нь бараг тодорхой болж байх шиг байна. Энэ нэмэгдлүүдээс дээрх компаниуд, бүтээгдэхүүний ѳртѳг дээрээ л баланс барихыг хичээнэ гэж учирлав. Яг үнэндээ энэ нэмэгдлүүд миний анзаарснаар “гал унтраах” тѳдий мэт санагдсан. Улс тѳрчид олон нийтийн бухимдлаас болгоомжлоод байгаа юм шиг байна. Бид зѳвхѳн үнэ нэмэх дээр анхаараад байгаа хэрнээ, хэзээ мѳдгүй зогсолт хийж үйлдвэрлэл тасалдах аюулыг мэдэхгүй л байгаа. Аргалсаар яваад тартагтаа тулж буй Тѳрийн ѳмчит компаниуд дээрээ анхаарч орчин үеийн ирээдүйтэй шийдэл олох шаардлага нэгэнт бий болжээ. “Жоомоо алах гээд гэрээ шатаалтай” биш дээ. Тѳр ч иргэд ч хамтдаа шийдэл олох хэрэгтэй болж байна даа. Алсдаа “эрчим хүч, шатахууны үнийг чѳлѳѳлѳхѳѳс ѳѳр сонголт үгүй болов уу даа” гэж надад бодогдлоо. Багануурын уурхай, ДЦС-3 байгууллагуудаар явж байхад “Гэрийнхээ хамаг ажлыг хийдэг хэрнээ үнэлэгддэгүй, тоогддогүй айлын шоовдор хүүхэд” шиг л санагдаж байв. Аан тийм, бид бүхний амин хэрэгцээ болсон цахилгаан, дулаан хангамжийн асуудал дээр улстѳржмѳѳргүй байна шүү дарга нараа.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2024-10-26 Улаанбаатар хот
Сэтгэгдэл (1)