ISO Стандартын Хөндлөнгийн аудитыг гэрээт компаниудад хийж гүйцэтгэлээ
Тогтвортой хөгжлийн шалгуурыг хангаж хариуцлагатай уул уурхайг бий болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, итгэлцлийг бий болгож хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Уулын ажил гүйцэтгэгч гэрээт компаниуд болох “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК болон “Кэй Эй Майнинг” ХХК-ийг хамруулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тэргүүлэх аудиторууд Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартууд ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны стандарт, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцооны стандарт, ISO 45001:2018 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны стандартын хүрээнд 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 25-ны өдрүүдэд хөндлөнгийн аудитыг хийж гүйцэтгэлээ.
Аудитын үр дүнг гэрээт компанийн удирдлагууд болон холбогдох ахлах, инженер техникийн ажилтнуудад танилцууллаа.
Аудитад хамрагдсан компаниуд цаашид аудитын үр дүнгээс гарсан анхаарах асуудлыг залруулах хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан ажиллах бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах, байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөг бууруулах, хөрс хуулалт, нүүрс олборлох ажил үйлчилгээг тасралтгүй сайжруулах үйл явцын эхлэл юм.